“Туульсын хаан Жангар” арга хэмжээ зохион байгуулна

O.Admin
2023-02-09

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах арга хэмжээ болох аж.

Тодруулбал, Соёлын яамнаас тус үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд 1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлах бөгөөд Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулна.