Баян Монгол чуулга зүүн аймгуудад аялан тоглолтоо хийнэ

O.Admin
2023-03-20

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн ууган хамтлаг Төрийн шагналт Баян Монгол чуулгын “Баян Монгол-2023” шилдэг уран бүтээлийн аялан тоглолт зүүн аймгуудаар тоглогдох гэж байна.

Энэ жил тус чуулгын 54 жилийн ой тохиож байгаа ба Монгол улсын цорын ганц хамгийн том бүрэлдэхүүнтэй жазз оркестр юм.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд МУГЖ Б.Мөнхбаатар /уртын дуучин/, СТА Н.Наранбаатар /Наагий/, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нарын дуучид оролцох ба өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулна.

Тоглолтын хуваарь:

  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум соёлын төв 3 сарын 22 19:00
  • Дорнод аймгийн Хөгжимт Драмын театр 3 сарын 23, 24 19:00
  • Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад 3 сарын 25 19:00 цагаас тус тус тоглоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8800304199084957

Соёл, урлагийг дэмжигч: ШУНХЛАЙ ХХК

#хөгжмийгхүнбүрд #улсынфилармони