Франц улсын Элчин сайдын яамнаас иргэнийхээ нэр, зургийг нууцлах хүсэлтийг манай улсын Засгийн газарт гаргажээ. Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэн “Бадрах энержи” ХХК-ийн төсөл хариуцсан инженер аж. Тэрбээр, 57 настай бөгөөд өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах тус компанийн байранд тусгаарлажээ. Тэрбээр МУ-д гуравдугаар сарын 2-ны өдөр ирээд Улаанбаатар дахь KFC, Ариг рамен, Веранда гэсэн гурван газраар үйлчлүүлсэн байна. Нэмж мэдээлэхэд, түүний амьдардаг газарт коронавирусийн нэг л тохиолдол бүртгэгдсэн байсан бөгөөд гэрийнхээ гаднах хүнсний дэлгүүрээр нэг удаа үйлчлүүлсэн хэмээн мэдүүлжээ. Түүнтэй хамт Москва-УБ, Улаанбаатар- Сайншанд, Сайншанд-Улаанбадрах чиглэлд зорчсон иргэдийг тогтоон шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.