ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франц иргэнтэй хамт байсан хоёр монгол иргэн УБ хотод иржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-10

Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон Монгол Улсын хоёр иргэн  анхааруулсаар байтал Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу иржээ. Тиймээс эдгээр хоёр иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж Улсын онцгой комиссоос мэдэгдлээ.  ЦЕГ-ын Хэв журмын газрын дарга Ж.Амгалан энэ талаар хэлэхдээ,  “Франц улсын иргэн коронавирусийн сэжигтэй гэж мэдээ авсан цагаас эхлэн Эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, тагнуулын байгууллага хамт онгоцонд ирсэн хүмүүс, явсан марштрут, очсон газрыг тогтоосон. Түүнтэй нэгдүгээр хавьталттай 500 орчим хүний нэр, хаягийг тодорхой болгож, хяналтад байлгаж байна. Франц улсын иргэнтэй нэгдүгээр хавьталын Идэрболд, Дэжидмаа нарт анхааруулсаар байтал мэргэжлийн, хууль хүчний байгууллагын шаардлагыг биелүүлээгүй явсан. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол бусаддаа вирус тараах хамгийн эрсдэлтэй үйлдэл. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд хувь хүн бүр анхаарах шаардлагатай” хэмээн мэдээллээ.