ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв аймгийн онцгой комисс хуралдаж Алтанбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-11

Коронавирусийн халдвартай  Франц улсын иргэнтэй хамт  нэг  онгоцоор ирсэн  хоёр иргэн Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах "Хустайн байгалын цогцолбор газар"-т байгалын зураг авчээ. Тэгээд ч зогсохгүй нутгийн айлуудад хоногложээ. 

Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар тусгаарлагдсан  67 настай,  Англи улсын иргэн гуравдугаар сарын 03-ны  өдөр Төв аймгийн  Аргалант, Алтанбулаг сумын нутагт байрлах "Хустайн нуруу"-нд байгалын зураг авахдаа тус сумын нэг айлд хоножээ.   Тиймээс Төв аймгийн Онцгой комисс өчигдөр шөнө  хуралдаж  Алтанбулаг суманд  хэсэгчлэн хөл хорио тогтоожээ.  Өчигдөр тус сумын зургаан иргэнээс  шинжилгээ авсан бөгөөд маргааш шинжилгээний хариу гарах аж.