ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малын хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-13

Бусдын чөдөртэй, аргамжаатай морьдыг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа. 2019 оны 10-11 сард Төв аймгийн Баянхангай, Аргалант сумдын нутгаас 5 айлын чөдөртэй, аргамжааны 7 тооны морьдыг хулгайлсан бүлэг хулгайчдыг Төв аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн албан хаагчид олж илрүүлэн шалгаж байна. Гэмт этгээдүүдийн хувьд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан Улаанбаатар хотод амьдардаг 24-37 насны иргэн У, М, Б, А нар нь мөн бусдын чөдөртэй морьдыг хулгайлж байсан нь тогтоогдсон байна. Иймд малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Төв аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс анхааруулж байна.