ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Казахстан улстай хиллэдэг Баян-Өлгий аймагт covid-19 вирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, тус улстай хиллэдэг Казахстан улсад өнөөдрийн байдлаар зургаан хүн өвчилсөн нь тодорхой болсон бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн иргэн Казахстан улсад зорчоод ирсэн байжээ. Аймгийн Засаг дарга А.Гылымхан захирамж гаргаж, тухайн иргэнийг тусгаарлаж, аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Орох хөдөлгөөн нээлттэй байгаа аж. Улсын онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр тус аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдож, Казахстан улсаас ирж буй иргэдийг тусгаарлах, асуумж бөглүүлэх, эрүүл мэндийн үзлэг хийх, тусгаарлах байрны тоог нэмэх зэргээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм.