ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мал төлөлт 98.3 хувьтай байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-16

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төл бойжилт 98.3 хувьтай байна хэмээн мэдээллээ. Шинэ оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоолсон бөгөөд одоогоор 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн байна. Өөрөөр хэлбэл, одоогоор төл бойжилт хэвийн байгаа аж. Бод зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байгаа аж. Мөн найман аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байжээ. Өнгөрөгч долоо хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгийн ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон аж.