ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн замд түймрээс урьдчилан сэргийлэх таван цэгийг ажиллуулж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-31

Дорнод аймгийн хэмжээнд он гарсаар зургаан удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Түймрийн дийлэнх хувийг хүний буруутай үйл ажиллагаа, машин техникийн бүрэн бус байдал, яндангийн оч баригчгүй байх зэргээс шалтгаалж байгаа юм.

Тиймээс аймгийн Засаг даргын А/66 дугаар захирамжаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумаас гарах, орох улсын болон орон нутгийн чиглэлийн замууд болох Хэрлэнгийн гүүр, Баянтүмэнгийн гүүр, Ялалтын гүүр, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын чиглэлийн зам, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан сум чиглэлийн хөдөө, орон нутгийн замд таван хяналтын цэгүүдийг ажиллуулж байна.

Дээрх хяналтын цэгүүдээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, хөдөө орон нутагт зорчиход машины дээд эд ангид хуримтлагдсан өвсийг авах зориулалттай сэтгүүр төмрийг жолооч нарт олгож, анхааруулга санамж хүргэн ажиллаж байна гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.