Өнөөдөр XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” тохиож байна. Дөрөвдүгээр сарын 4-ний Билгийн тооллын 11, Хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан мэнгэтэй улаагчин энэ үхэр өдрийн 15:49 цагт ханш нээгдэнэ. Энэ өдөр сүсэгтэн олон Сэлэнгэ аймгийн Ээж модыг ихээр зорьдог билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгаас захирамж гарч Ээж модны ойролцоох бүх гарцуудыг хаажээ. Тиймээс иргэдийг тус аймгийг зорихгүй байхыг анхаарууллаа.