ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цар тахлын эсрэг дадлага, сургуулилт болж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-02

Өнөөдөр улсын хэмжээнд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлийн үед алба хоорондын бэлэн байдлыг хангах дадлага сургуулилт явагдаж байна.

Энэхүү дадлага сургуулийг Яармагт шинээр баригдсан IV төрөх эмнэлэг болон “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулж байгаа аж.

Дадлага сургуулилтад Цагдаа, эмнэлэг, онцгой байдал, хил хамгаалах албад, Мэргэжлийн хяналт зэрэг олон байгууллагууд оролцож, улс орон даяар халдварт өвчин тархсан тохиолдолд хэрхэн зохион байгуулалттай арга хэмжээ авах талаар бэлэн байдлаа шалгуулж байгаа ажээ.