Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу-2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэлж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагаа, амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулж байгаа.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн соёлын төвийн нэрэмжит урлагийн тоглолт болж, тус дүүргийн соёлын ордны уран бүтээлчид болон Чингэлтэй дүүргийн соёлын төвийн дэргэдэх ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс үзэгч олондоо толилууллаа.