ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван суманд бэлчээрийн судалгаа хийлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-07

Говьсүмбэр аймаг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША-ны ажлын хэсэгтэй хамтран хөнөөлт мэрэгчийн тархалтыг тодотгох судалгааг гурван сумын бэлчээрийг хамруулан хийжээ. Судалгааны урьдчилсан дүгнэлтээр биологийн дөрвөн төрөл зүйл жигд бус тархсан байна. Үлийн цагаан оготно, чичүүлийн тархалт үргэлжилж, голомтолсон байдалтай байгаа аж. Тэмцэх ажлыг байгаль орчинд халгүй энгийн механик болон микробиологийн аргаар хийх нь зүйтэй гэж үзжээ.

ХХААХҮЯ-аас 60,0 мян.га бэлчээрт хортон мэрэгчтэй энгийн механик аргаар тэмцэх ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын А/128 тоот захирамж гарсан юм. Улмаар Сүмбэр суманд 40.0 мян.га, Баянтал, Шивээговь суманд тус бүр 10.0 мян.га бэлчээрийг хамруулан, хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

          Мөн улсын төсвийн 10 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал сүрэгт үзлэг ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар сумдын ЗДТГ ажиллах  юм.