ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ухрах гэж байгаад явган зорчигч дайрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-11

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд ослын шинжтэй 268 мэдээлэл бүртгэгдсэн аж. Ослын улмаас таван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Тодруулбал,  2020 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 13.27 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт шороон замд Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж, амь насыг нь хохироожээ. Одоогоор тус хэргийг шалгаж байгаа аж.