ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 21 километр төмөр замыг угсарчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-11

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна.

Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд нийт 3,000 орчим хүн, 1,000 гаруй техник ажиллаж байгаа юм.

Төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусгажээ.

Тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны хүмүүс Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явцтай танилцлаа.