Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, Дундговь аймгийн орон нутгийн замын хөдөлгөөнийг өнөөдөр 10:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаалаа. Зам хаах тухай аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. Одоогийн байдлаар гурван аймгийн замын хөдөлгөөн хаалаа. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.