ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр хүүхэд хадан хясаан дээрээс унаж нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-16

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт хоёр хүүхэд осолдож нас баржээ. 

Тодруулбал, хүүхдүүд сонгино түүхээр гэрээсээ гарсан бөгөөд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ. Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Онцгой байдлын газрын алба хаагчид 11.38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн аж.