ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон гэргүй болсон 5 өрхөд гэр олголоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-29

Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад  энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон.

Гэр оронгүй болсон 5 өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо.

Тодруулбал үерийн  улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн  таван иргэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй боллоо.