ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-30

Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дугаар 6 дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн  байна.

Мөн Жаргалант, Цэцэг сумдад хяналтын пост ажиллуулж, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.