Есдүгээр сарын 4-ний орой Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан зургаан хүүхдийг тусгаарлахаар болжээ.
Учир нь тухайн үед ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд машины цонхоор чихэр шидэж өгсөн байна.
Энэ дагуу 6, 7, 9, 12 настай 4 хүүхэд, 5 настай 2 хүүхдийг асран хамгаалагчийн хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авч, ариутгал халдваргүйтгэлийг хийлгүүлэн хяналт тавьжээ.