ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хальтиргаа гулгаанаас болгоомжил

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-03

Хальтиргаа гулгаа ихэсч ойрын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж болзошгүй тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Иргэн хүн:

  • Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
  • Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  • Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
  • Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах

 

Гэр бүл, хүүхэд:

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
  • Айл, өрх бүр ойр орчныхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх
  • Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах

 

Байгууллага, хамт олон:

  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
  • Байгууллага бүр ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллуулах
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
  • Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах