ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн төв эмнэлгийн 3 ажилтнаас халдвар илэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-07

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 38 тохиолдол бүртгэгдэж  Улаанбаатар хотод голомтлон гарч буй халдварын тоо  128 болсон талаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл, үүнээс 32 нь Улаанбаатар хотод бүртгэгсэн бөгөөд гурав нь Цэргийн төв эмнэлэгт батлагдсан халдвар аж. Харин үлдсэн 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан халдвартай иргэдийн гэр бүлийн хүмүүс байсан талаар  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.  Эдгээр гурван тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бөгөөд  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг гэсэн хоёр цэгт халдвар аваад байна. Одоогоор ХӨСҮТ-ийн 14 эмч, ажилтан халдвар аваад байгаа аж.