ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн гаалийн газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-12

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ны өдрийн мэдээллээр Эрүүл мэндийн яамнаас Гаалийн ажилтан болон түүний хүүгээс коронавирсуын халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Энэ нь дахин нэг голомт байж болзошгүй хэмээн олон нийт харж байна. Тэгвэл энэ талаар А.Амбасэлмаа дарга хэлэхдээ, "Бид  гаалийн ажилтны голомтын цар хүрээг тогтоосон. Коронавируст халдвар агаар дуслын замаар дамждаг. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Тандалтын шинжилгээг эгзэгтэй цэгүүдэд өргөн хүрээтэй явуулна. Өргөжүүлсэн тандалтын явцад нэг хоёроор коронавирус илэрч болно. Энэ нь цар тахлын үзэгдэл. Гаалийн ажилтан болон түүний хүүтэй хавьтал болох 58 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Хоёр дахь хавьтал болох 100 гаруй хүнээс шинжилгээ авахад мөн л сөрөг гарсан. Өнөөдөр Нийслэлийн гаалийн газрын 150 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна" гэлээ.