ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн мэдээ: Гурван охиноо алдсан ээж хүүтэй болжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-12

Өнгөрсөн  хавар Дархан-Уул аймагт гэртээ тогонд цохиулж эндсэн 3 охины талаарх мэдээлэл олныг сэртхийлгэсэн билээ. Тэгвэл гурван охиноо харамсалтайгаар алдсан ээж хүүтэй болсон тухайгаа цахим хуудастаа бичжээ. Тэрбээр, цахим хуудсандаа "Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Ахиад ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Ахиж ээж нь хажуунаас нь холдохгүй. 3 охины минь нэг нь ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж догдолж өдөр болгон хайранд умбах шиг сайхан байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсье. Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан юм болов уу эсвэл үрсүүд минь ээждээ эргэж ирэхийг бодсон юм болов уу" гэжээ.