Коронавирусийн цар тахал дотоодод гарч монголчууд бид сар гаруй хугацаанд хатуу хөл хорион байлаа. Тэгвэл маргааш буюу арванхоёрдугаар сарын 14-ны даваа гарагт сурлуурж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газарпп ээлжит бусаар хуралдаж Ерөнхий сайд Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Бид хүндхэн цаг үеийг хамтдаа дуулж байна. Дэлхий даяараа эдийн засгийн хэцүү байдалд байна. Их мөнгөний алдагдалд ч хүрч байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл ч хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа байхаа. Гэхдээ хамгийн чухал нь ард иргэлийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, дараа нь эдийн засгаа аврах, аж ахуй нэгжүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаан Өнөөдөр засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа гэсэн юм.
Ерөнхий сайдын шийдвэрт,
-Арванхоёрдугаар сарын 1-ээс ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл айл өрхийн болон зарим аж ахуй нэгжийн цахилгаан, усны төлбөрийг тэглэж, төр даахаар боллоо.
- Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.
Цахилгааны төлбөрийг тэглэснээр аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, иргэдэд ачаалал нэмэгдэхгүй гэж үзжээ. Энд 680 орчим тэрбум төгрөг орох бөгөөд Эрдэнэт үйлдвэр хариуцна. Харин шахмал түлшний зардлыг Эрдэнэс-Тавантолгой хариуцах аж. Ард түмэн байгалийн баялгаасаа ашгаа хүртэж байна.
Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг /100м2 хүртэл/
Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг
Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг
ААН-ын цахилгааны төлбөр – 0
ААН-ын дулааны төлбөр - 0 төгрөг
ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэмж хямдрууллаа.
/Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно/