Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад 39 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв. Тодруулбал, 14646 хүнд шинжилгээ хийснээс, 38 нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос бол, нэг нь Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнээс халдвар илэрчээ. Улмаар манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1121 боллоо.Үүнээс 656 нь дотоодын халдвар аж. Харин Баянзүрх эмнэлэгт бүртгэгдсэн тохиолдол 184 болж байна.