ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шалган нэвтрүүлэх товчоодод 3909 хүнд эрүүл мэндийн хяналт хийлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-27

Энэ сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор 1128 автомашин нэвтэрч орсон бол, 1318 тээврийн хэрэгсэл гарсан байна.

Нийт 3909 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэжНийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.