Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсалд 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 1308 боллоо.
Үүнээс 884 хүн эдгэрсэн бол 413 хүн эмчлүүлж байгаа аж.
Мөн өчигдөр ХӨСҮТ-д коронавирусээр эмчлэгдэж байсан, зүрх судасны суурь өвчтэй 76 настай эрэгтэй нас барлаа.Ингэснээр манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан,суурь өвчтэй өндөр настай хоёр хүн нас бараад байна