ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрсөн 24 цагт нийт 13 хүнээс халдвар илэрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-11

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Өчигдөр буюу  энэ сарын 10-ны өдөр улсын хэмжээнд 14.216 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн аж. 

Үүнээс, "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид  байгаа бол бусад нь гэр бүлийнх байна. Харин "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа бол "Мөнххада" компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн ажээ. 

Улмаар улсын хэмжээнд нийт халдварын тоо 1442 болж, үүнээс 896 хүн эдгэрлээ.