ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны намаа самарсан түүх

O.Admin
2022-01-11

Баян-Өлгий аймаг дахь МАН-ын гишүүд нь Төв МАН-ынхаа Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарт Аймгийн МАН-ын хорооны дарга, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны талаарх гомдол мэдээллээ хүргүүлжээ. Учир нь Д.Бауыржан нь аймгийн Засаг даргын ажлыг авснаасаа хойш намын эгэл жирийн гишүүдээ сонсохоо больж, өөрийн ах дүү амраг садан, хамаатны хүмүүсээ нам харгалзахгүй албан тушаалд томилж, архи ууж агсам согтуу тавьж, буу шийдмийн хэрэгт холбогдож, намын нэр хүндийг уландаа гишгэж байгааг тэд өргөдөлдөө дурдаад Баян-Өлгий аймгийн Намын бүгд хурлын төлөөлөгчийг нууцаар томилж өгнө үү хэмээжээ.

Тус албан бичигт “Баян-Өлгий аймгийн МАН-ын Бүгд хурлыг ирэх хоёрдугаар сарын 11-нд хийх ёстой. Улмаар бүх сум хорооноос тухайн хуралд оролцох төлөөлөгч сонгох ёстой ч Д.Бауыржан нь сумдын намын хорооны дарга нарт нийт гишүүдийн бус тэргүүлэгчдийн хурал хийсэн мэт дүр эсгээд өөрийг нь дэмжих хүмүүсийн нэрсийг явуул хэмээн дарамт үзүүллээ. Орон нутгийн Бүгд хурлын төлөөлөгчөөр сонгогдох дотоод ардчиллыг үгүй хийж, хуйвалдааны зарчмаар төлөөлөгч сонгож байна. МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэж буй Д.Бауыржан гэгч нь удаа дараа архидан согтуурч ажилтан, алба хаагчдад агсам тавьсан удаатай. Мөн бууны хэрэгт холбогдож байсныг танд хэлэх нь зөв байх. Баян-Өлгий аймгийн МАН-ын даргыг хууль бус хуйвалдааны аргаар сонгох гэж байгааг таслан зогсоож, Бүгд хурлын төлөөлөгч нарыг нууцаар сонгож өгнө үү” хэмээжээ.

Баян-Өлгий аймгийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржаны тухайд ёсзүйн хэд хэдэн алдаа гаргасныг ч мөн л Аймгийн намын хурлаар ярилцаж, хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаа гэх. Тухайлбал,

1. МАН-ын эгэл жирийн гишүүдээ сонсохоо больсон. Зөвхөн өөрийн ах дүү амраг садан буюу АН-ын төлөөлөгчидтэй сүжирч, тэдний ажлыг бүтээдэг. Засаг даргын суудлаас огцрохгүйн тулд АН-ын гишүүдийг ажилд авдаг, тэдэнд тал засдаг. 2022 оны Орон нутгийн сонгуулийн дараа тавхан суманд АН ялсан ч МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржан хор хутган, хуйвалдаан зохион байгуулснаар найман суманд АН удирдах боломж олгосон. Тухайлбал, Цагааннуур суманд АН-ын гишүүн, базыгаа Засаг даргаар тавих хор найруулсан. Дэлүүн суманд мөн хуйвалдаан зохион байгуулахад хамтарч Засаг даргыг нь АН-аас томилууллаа.

2. Аймгийн МАН-ын дарга, Засаг даргын зангараг байхгүй. Байнга худлаа ярьдаг, архи ууж удаа дараа агсам тавьсан. Ёсзүйгүй үйлдэл удаа дараа гаргаж, авлигатай нэр холбогдож намын нэр хүндийг урьд өмнө байгаагүйгээр унагасан.

3.Аймгийн намын хувийнхаа нам болгосон. Тэргүүлэгч болон гишүүдээ сонсдоггүй. Дээрээс дарга нар үүрэг чиглэл өгсөн энийг томил хэмээн өөрийн ах дүү, хамаатан садан, шан харамж өгсөн нэгнийг ажилтай болгодог. Намын томилгооны 70 хувь нь түүний овог нэгт ах дүүс нь бий. Түүнийг шүүмжилсэн нэгнийг хавчин гадуурхаж, ажлаас нь чөлөөлдөг.

4.МАН-ын Удирдах албан тушаал хашиж байсан нэгнийг хавчин гадуурхаж, тэрний, энэний хүн гэх мэтээр намаа дөрөв хуваасан. ЗДТГ-ын болон хэлтсийн дарга нарыг хавчин гадуурхсаар ажлаас чөлөөлсөн. Чадваргүй, омог нэг, хууль хяналтын байгууллагаар явж буй хүмүүсийг албан тушаалд томилсон.

5.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, МАН-ын XXX Их хуралд ч төлөөлөгч сонгох, тэргүүлэгчээр хэлэлцэх гишүүдээ сонсох ажлыг огт хийгээгүй

...Энэ мэт маш ноцтой, но-той асуудлыг тэд хөндөн тавьж, удаа дараа намынхаа Удирдлагуудад албан шаардлага хүргүүлжээ. Д.Бауыржан зөвхөн нам дотроо энэ мэтийг хийжээ. Харин төрийн албанд ямар асуудал үүсгэж буйг бид өмнөх нийтлэлүүдээр уншигч танд хүргэж байсан билээ.

Та манай өмнөх нийтлэлүүдийг

 http://dardas.mn/news/pview/21719

http://dardas.mn/news/pview/22152

http://dardas.mn/news/pview/21891 линкүүдээр нэвтэрч унших боломжтой.