ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-04-15

НӨАТ-ын урамшууллын 2022 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 17-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа маргааш буюу энэ сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагнал нь 30.000.000 төгрөг байх ажээ.