ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдаа болж байна

O.Admin
2022-04-17

ХХААХҮЯ-аас хавар нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах нийлүүлдэг. Энэ хүрээнд Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байна.

Энэ сарын 16-наас эхлэн амралтын өдрүүдэд хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 41 цэгт 10.00 – 17.00 цагийн хооронд тогтмол зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаа 4-6 дугаар саруудад үргэлжилнэ. Үнэ:

- Хонины мах 1кг - 8100 төгрөг

- Ямааны мах 1 кг - 6900 төгрөг