БНЭУ-ын Эрчим хүчний яам 6 дугаар сарын эцэс гэхэд хилийн чанадаас 19 сая тонн нүүрс импортлох албан хүсэлтийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа хүргүүлжээ.
Дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч улс анх удаагаа их хэмжээний импортын хуваарь гаргаж байгаа нь дэлхийн нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл үзүүлэх магадлалтай байгаа талаар www.reuters.com сайтад гарсан нийтлэлд дурьджээ.
Дөрөвдүгээр сарын цаг агаарын хэт халалтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ дээд хэмжээндээ хүрснээр сүүлийн зургаан жилд байгаагүй эрчим хүчний хямралд хүргэсэн нь тус улсыг “Нүүрсний импортыг бууруулах бодлого”-оо хойш тавихад хүргэжээ. БНЭУ-ын Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нийт 22 сая тонн нүүрс, хувийн цахилгаан станцуудаас нийт 15.94 сая тонн нүүрс импортлохыг албан хүсэлтдээ дурдсан байна.
Мөн 6 дугаар сарын 30-ны дотор дээр дурдсан тоо хэмжээний 50 хувийг 8 дугаар сарын эцэс гэхэд 40 хувийг, үлдсэн 10 хувийг 10 дугаар сарын эцэс гэхэд импортоор авсан байх шаардлагатай байгааг дурджээ.
Эх сурвалж : https://www.reuters.com/