ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын нүүрсний импорт 43 хувиар өслөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-13

ОХУ болон Украины асуудлаас шалтгаалан нүүрсний нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 43 хувиар өссөн байна.

Өнгөрөгч сард БНХАУ 23.55 сая тонн нүүрс тээвэрлэсэн гэж тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 2022 оны 1-4 дүгээр сарын хугацаанд БНХАУ улс нийт 75.41 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар бага үзүүлэлттэй  боллоо.

БНХАУ өдөрт 12.6 сая тонн нүүрс олборлож, нүүрсний үнийг 570-770 юань (84.99-114.81 ам. доллар)-д барихаар зорьж байна. Үүний зэрэгцээ тус улсын төлөвлөлтийн мэргэжилтэн импортын нүүрсээр голчлон түшиглэдэг Гуандун, Гуанси, Жэжян зэрэг 14 бүс нутгийг Шанси, Өвөрмонгол дахь уул уурхайн томоохон төвүүдтэй хамтран ажиллаж, дотооддоо нийлүүлэх гэрээ байгуулахыг уриалжээ.

БНХАУ-ын Сангийн яам дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийн үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилготой уялдуулж байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэг болгон бууруулсан. Гэхдээ нүүрсний импортын хэмжээг нэмэгдүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. 

Эх сурвалж: www.reuters.com