ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгохоор судалж байна"

O.Admin
2022-05-23

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанк 2013 оноос хойш банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод байгаа.

Үүнээс Монголбанк 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас 341.36 тэрбум, арилжааны банкууд 646.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргажээ. Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг талаар Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд мэдээлсэн билээ. 

Үүнд талууд өөр байр суурь илэрхийлэн, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкууд, эдийн засагч, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. 

Тус ажлын хэсгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ахалж байгаа аж. Улмаар ажлын хэсэг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох, 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудыг судлан ажиллаж байгаа аж.