ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Байгаль хамгаалагчид мотоцикльтой болов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-24

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Увс аймагт ажиллаж байгаа аж.

Тэрбээр өчигдөр Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах үеэр Хяргас нуур, Увс нуурын дархан цаазат газар, Тэс голын сав газрын захиргааны байгаль хамгаалагчдад албан хэрэгцээнд ашиглах мотоцикль тус, тус гардуулсан байна.  

Одоогоор Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 11 байгаль хамгаалагч ажиллаж байгаа ажээ.