ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Нямбаатар: Цаашид зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг авна

O.Admin
2023-03-21

Цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

-Х.Нямбаатар: -Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг бид хаврын чуулганаар бий болгохоор зорьж байна.

Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно.ХЗДХЯ ямар нэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Гагцхүү улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэл хийдэг бодлого гаргадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийж байгаа.