Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сард
- 84 дүгээр сургуулийн өргөтгөл
- Монгол тэмүүлэл сургуулийн барилга
- 157 дугаар сургуулийн барилга
- 34 дүгээр сургуулийн өргөтгөл
- 161 дүгээр сургуулийн барилга
- СБД-ийн 13 дугаар хороонд шинэ сургууль
- ЧД-ийн 12 дугаар хороонд шинэ цэцэрлэг
- ЧД-т бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
- Эрдмийн өргөө цогцолборын өргөтгөл
- Багануур дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад оруулаад байгаа талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэрбээр, "Энэ онд улсын хэмжээнд 74 сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний 28 нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм.
Төсөл, арга хэмжээний хөрөнгийг батлуулахаас эхлээд, газрыг шийдвэрлүүлэх, эрчим хүчээр хангах, ус, дулаантай холбох, бохир усыг зайлуулах, эрчим хүчний шугамыг татах трасст орсон газрын эзэдтэй зөвшилцөх, нүүлгэн шилжүүлэх, орц гарцыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд идэвхтэй хамтран ажиллалаа" хэмээлээ.