ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ил задгай худалдаалж буй хоолыг хэзээ ч бүү авч ид

O.Admin
2023-10-04

Хоносон хоол гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоол гэдэг нь болгосон, шууд идэж хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн. Болгоно гэдэг маань ямар нэг байдлаар биед шингэхэд бэлэн болсон найрлагатай гэсэн үг. Ийм найрлагатай хоолыг хамгаалахгүй л бол бактери хөгц үржинэ. 

Яг одоо цээжлээд ав, хоолыг 0 хэмээс 8 хэм дулаан хүртэл, аль эсвэл 60 хэмээс багагүй хэмд хадгалж худалдаалах ёстой. Энэ дүрэм журам гэхээсээ илүү бактерийн амьдрах, үржих чадварт үндэслэдэг. Та бидэн шиг хувцас өмсөж, дулаан байранд амьдарч чаддаггүй тул бактерийн үржил зогсчихдог, 60 хэмийн халуунд бактери бид нарын уураг бүгдээрээ хувираад, денатурацид ороод аль аль нь амьд байж чадахгүй тул хоолыг аюулгүй хадгалж болдог. Тийм учраас л хөлдөөгч, хөргөгч, халуун байлгагч гэгч тоног төхөөрөмжүүд байдаг.

Хэдий аюул багатай ч худалдаалж болох хэмд бактериуд арифметик прогрессоор өсч байдаг, харин хадгалж болохгүй хэмд геометр прогрессоор үрждэг. Үүнийг төсөөлөхөд суурь боловсрол хэрэг болно. 

Хүмүүс хаа нэгтэйгээс хор хайгаад л байдаг, тэр хор чинь 9-60 хэмийн хооронд бактерийн үйлчлэлээр үүсгэгддэг. Тиймээс ил задгай хоолыг хэзээ ч бүү авч ид. Зарахгүй байх шаардлагыг нь ч НЭМГ, НЭМҮТ нь шаард. Битгий Е кодтой алалц, энэ эрсдлийг бууруулахын төлөө байдаг. Эцэст нь хэлэхэд хордлогонд орох бол эцсийн үе шат, хүн тэвчихгүй байгааг бие нь илэрхийлж байгаа. Хоолыг байнга буруу хадгалж хэрэглэх нь бичил биетнээр үүсгэгдсэн хорыг байнга биедээ авч, энэ нь биед хуримтлагдаж өнөөгийн хэцүү нэртүүдийг үүсгэж байгаа нэг хүчин зүйл. Ширээн дээр хоносон цуйван хоол биш шүү.

Хүнсний инженер О.Гал-Очир