ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийн НДШ-ийг төрөөс хариуцна

O.Admin
2023-11-08

Хөдөлмөрлөх бүх насандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран ажилгүй орлогогүй байгаа эцэг эсвэл эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар хуульчилсан. Уг Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

Тэгвэл уг заалт хэрэгжсэнээр “ эх/эцэг нь ахмад насандаа тэтгэвэр авч нийгмийн баталгаа нь хангагдана” гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа онцолж байна. 

2023 оны 7-р сарын 7-ны өдөр батлагдсан НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ:

21.22. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй ХҮҮХДЭЭ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлнө.