ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Булгантуяа: Нийгэм, эдийн засгийг авч явдаг томоохон салбарын нэг бол жижиг, дунд бизнес эрхлэгчид

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-11-11

Төрийн ордонд "Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн  өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчид уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад 800 гаруй бизнес эрхлэгч ирсэн бөгөөд ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Ү.Оюунзул нар оролцлоо.

Бизнес эрхлэгчдэд зориулж, нийгмийн даатгал болон тэтгэврийн тухай хууль, бизнес эрхлэх орчин, татварын нөхцөл байдал зэрэг мэдээллийг өгөхөөс гадна тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, гарц гаргалгаа зэрэг сэдвийн хүрээнд санал солилцсон билээ.

Тус уулзалтыг нээж, ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Нийгэм, эдийн засгийг авч явдаг томоохон салбарын нэг бол жижиг, дунд бизнес эрхлэгчид билээ. Өнөөдрийн энэхүү уулзалтад Баянзүрх дүүргийн 800 гаруй бизнес эрхлэгчид хуран цуглаж байна. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ямар бодлого баримталж байна вэ. Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулахаар олон бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Цар тахлын үед бизнес эрхлэгчид амаргүй цаг үеийг тууллаа. Бизнес эрхлээд явахаар эрэлт их байна.

Нөгөө талд нийлүүлэлтээ хийж чадахгүй асуудал хүртэл тулгамддаг. Үйлдвэрлэл явуулах гэхээр тоног төхөөрөмж, түүхий эдээс хамаараад үйл ажиллагаа явуулж, чадахгүй амаргүй цаг үеийг тууллаа. гэхдээ нөхцөл байдал сайжирч, өөрөөр эргэж байна. Тухайлбал, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамж авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангахад онцгой анхаарч байгаагаа” дуулгасан юм. Нөгөөтээгүүр, тэтгэврийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс хэрхэн дэмждэг, НДШ шинэ хуулиар хэрхэн өөрчлөгдсөн. Төрөөс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажиллах , бизнес эрхлэгчдэд олгож буй боломж зэрэг олон, олон мэдээллийг өгч, тэдний тулгамдсан асуудлын талаар байр суурийг нь сонирхлоо.

ХНХЯ: “ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уулзалт хэлэлцүүлэг  зохион байгуулж байна

Түүнээс гадна бизнес эрхлэгчдийн зүгээс тулгамдаж байгаа асуудлаа энэ үеэр шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжиллаа. Өөрөөр хэлбэл, Дулаан сэтгэл ХХК-ийн ажилтан Н.Уранчимэг “Манайх гэрээгээр олон хүн ажиллуулдаг. Гэвч цалингаас нь НДШ-ийг адилхан авдаг. Энэ нь тухайн байгууллагад хохиролтой байна. Энэ нь аж ахуйн нэгжид дарамт болж байна. Тиймээс зөвхөн хувь хүний орлогын албан татварыг ганцхан авмаар байна” гэдэг асуудлыг хөндөж байв.

Мөн иргэн Б.Солонго “Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Өөрийнхөө өмчилж авсан газар үйл ажиллагаа явуулдаг. Бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл хөөцөлдөөд явахаар  заавал эзэмших эрхийн гэрчилгээтэй, 15 жилээр ашиглахаар  зохицуулалттай байна зэргээс эхлээд дарамт их байгааг анхаарч өгөхийг хүслээ. Мөн зарим төрийн үйлчилгээ ойлгомжгүй, хоорондоо нийцэхгүй байна. Харин НӨАТ-ын баримтыг иргэдэд өгөхөд бэлэн. Гэвч бөөний төвүүд, томоохон захууд бидэнд өгдөггүй. Адил тэгш боломжоор хангавал бид өгөхөд бэлэн гэдгээ уламжилж байсан” юм.

ХНХЯ: “ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уулзалт хэлэлцүүлэг  зохион байгуулж байна

Бизнес эрхлэгч Л.Амаржаргал “2014 оноос үйл ажиллагаа явуулж байна. 2021 оноос НДШ-ийн өртэй, үлдэгдэлтэй байгаа юм. Гэтэл ажлаасаа гарсан хүмүүс ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна. Учир нь байгууллага чинь НДШ-ийн өртэй гэдэг шалтгаанаар иргэдийг хохироож байгаа”-г дуулгалаа. Зарим бизнес эрхлэгчдийн зүгээс банкны зээлийн хүү өндөр байна. Хэдийгээр өрхийн болон гарааны бизнесийг дэмжинэ гэж байгаа ч үндсэн зээлийнхээ хүүгээр бидэнд үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл учруулж байна. Үндсэндээ зээлийнхээ хүүг төлсөөр таарч байна. Цаашлаад ажлын байрны түрээс өндөр байгаа нь бизнес эрхлэгчдийн өсөн, дэвжих боломжийг хязгаарлаж байгаа”-г хэллээ.

Мөн төрөөс ажилгүй иргэдийг байнгын ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, энэ тохиолдолд аж ахуйн нэгжид хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ. Цаашлаад ажлын нөхцөл байдлаас хамаарч залуугаараа тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг хэрхэн дэмжих. Шинээр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд аж ахуйн нэгжид олгосон боломж байгаа эсэх зэрэг шаардлагатай бүхий л асуудалдаа бизнес эрхлэгчид хариулт авч, мэдээлэл солилцож байв. Нөгөөтээгүүр, зарим бизнесийн эрхлэгчдийн зүгээс баярлаж, талархаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, өрхийн бизнес эрхлэдэг Л.Наранчимэг “Бид мэдээлэл муутай байдаг юм байна. Урдах ажлаа хийгээд, бизнесээ бодож, хэдэн төгрөг олохоо бодсоор өдөр хоногийг өнгөрүүлдэг. Өөрсдийгөө өсөн дэвжих боломжийг давхар хязгаарладаг юм байна.

Энэхүү уулзалтад ирснээр нүд, чих онгойлоо. Олон сайхан мэдээлэл авлаа. Миний хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаатай байна. Тиймээс шинэ залуу үеийг бэлтгэх, цаашлаад тэтгэврийн насны иргэдийн ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлдэг болж байгаа юм. Энэ боломжийг ашиглаж, өөртөө санхүүгийн дэмжлэг авч болох аж. Цаашлаад хүний гар харалгүй, данс тооцоо, тайлангаа хүртэл бэлтгэж сурах ёстой юм байна” гэв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна

May be an image of 1 person and newsroom

- Баянзүрх хамгийн олон жижиг, дунд бизнес эрхлэгчтэй дүүрэг. Тэнд бизнес эрхлэгчдийн зүгээс газрын асуудлыг хөндөж байна. Тэнд үйлдвэрийн зориулалтын газар олголт харьцангуй бага. Гэвч, томоохон зах худалдааны төвүүдийг дагаад үүсч буй өрхийн бизнес эрхлэгчдэд "үйлдвэрийн зориулалтын газар биш" гэх шалтгаанаар хороо, дүүргээс дарамт үзүүлдэг тухай ярьж байна. Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн батлагдсан. Өнөөдөр бизнес эрхлэгчиддээ тус хуулийн тухай мэдээллийг олгож байна. Өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдах нь бага байдаг. Тэтгэврийн насанд хүрэхдээ тэтгэврийн даатгал нь хүрэхгүй, халамж авагч болоод байдаг. Тэгэхээр халамж авагчийг бууруулахыг тулд аль болох ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн НД-д хамрагдалтыг нэмэгдүүлж, бүрэн тэтгэвэр авах хууль эрхзүйн орчныг бий болгоосой гэсэн үүднээс мэдээ мэдээллийг өгч байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байгаа иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд таван сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550 мянган төгрөгийг олгож буй цалин дээр нэмж олгох төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох зээлийн хамгийн өндөр нь 10 сая төгрөг байдаг. Ихэвчлэн 5 сая байдаг. Энэ бол олон жилийн өмнө тогтсон ханш. Одоо тав, арван сая төгрөгөөр шинээр үүсдэг бизнес гэж байхгүй. Тиймээс хэмжээг нь нэмье, нөгөөтэйгээр хөл дээрээ босч, өрхийн бизнесээс гадны улс руу экспорт хийх хэмжээний болтол нь тогтвортойгоор дэмжлэг үзүүлэх зохицуулалт шаардлагатай байна.

 Бизнес эрхлэгч Б.Явуубилэг: Түрээсийн зохицуулалт байхгүй учраас шинэ залуу бизнес эрхлэгчдэд томоохон дарамт болдог

Keterangan tidak tersedia.

-Миний хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сангаас бизнесийнхээ зээлийг авсан. Бизнесээ эрхлээд арав гаруй жил болж байгаа. Оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ удаад үйл ажиллагааны чиглэлээ жаахан өргөжүүлж, зөөлөн эдлэл оёх хувцасны тоног төхөөрөмж оруулж ирсэн. Манайх бүхий л насныханд зориулж, хувцас оёж байна. Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал нь түрээс байр болон татварын дарамт байдаг. Тухайлбал, орлогынхоо ихэнх хувийг түрээсэндээ өгдөг. Энэ талаар хуулийн зохицуулалт байхгүй учраас шинэ залуу бизнес эрхлэгчдэд томоохон дарамт болдог.

Х.Биньяа: Томоохон захаас үйлчилгээ авдаг, тэд НӨАТ өгдөггүй

Keterangan tidak tersedia.

-Нийтийн хоолны чиглэлд найман жил ажиллаж байна. Ямар ч хоолыг хийхдээ сэтгэлээ шингээвэл орлого олно шүү дээ. Миний хувьд амт шимт сайхан хонин буузаа өөрөө гардаж, хийдэг. Манай буузны орц нь хонины сүүл, гуяны мах, орос гурилаар хийдэг учраас эрүүл мэндэд ач тустай. Эмээгийн гарын бууз олонд танигдсан. Тиймээс эрхэм үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлаж явдаг. Өглөөнөөс эхлээд хаах хүртэл өдөр өнжин баярлалаа гэдэг үгээр миний цайны газар дүүрдэг. Хүнд зүйл нь кассын машин байна даа. Үүнтэйгээ зохицуучихвал болох нь тэр. Нөгөөтээгүүр, татварт манай газар 10 сая төгрөгийн өртэй болжээ. Томоохон захаас үйлчилгээ авдаг, тэд НӨАТ өгдөггүй. Ийм байдлаас болоод өрөнд орж байгаа олон бизнес эрхлэгч байна даа. Энэ л тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл байна.