Нярай хүүхдийг тайвшруулах гэж хүүхдийг сэгсчиж бүүвэйлдэг.
Үүний улмаас хүүхдэд “Сэгсрэх хамшинж” үүсдэг. Учир нь нярай, бага насны хүүхдийн тархи жижиг байдгаас гавлын ясыг бүрэн дүүргэдэггүй, тархины мэдрэлийн эсийн миелин бүрхүүл бүрэн гүйцэд хөгжөөгүй, нярайн толгой их их биенээсээ хүнд, хүзүүний булчин сул хөгжсөн зэрэг онцлогоос хамааран “Сэгсрэх хамшинж” элбэг тохиолддог байна. Үүний улмаас хүүхдийн тархинд цус харвах, тархи доргих, тархины ховдол тэлэгдэх, тархи хавагнах эмгэгүүд үүсдэг.
Энэ үед бөөлжих, хоолондоо дургүй болох, ухаан алдах, чихнээс цусархаг шингэн гарах, амьсгаадах, биеийн дулаан буурах, тайван бус болох, нойрмоглох, татах шинжүүд илэрнэ. Иймд дээрх шинжүүдээс аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Эх сурвалж: Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв