Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Палестины Газа хот дахь Аль Шифа эмнэлгээс дөнгөж төрсөн 28 нярай хүүхдийг өчигдөр Египет рүү аюулгүй тээвэрлэн хүргэжээ.
Хүүхдүүдийг Рабах шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Египет рүү нэвтрүүлсэн байна. Энэ талаар ДЭМБ “Бүх хүүхдүүд ноцтой өвдсөн. Үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагатай” хэмээн мэдээлжээ. Египетийн тал хүүхдүүдийг хүлээн авмагцаа инкубаторт оруулсан байна.
Газын Эрүүл мэндийн яамны албаныхан гэр бүлийнхэн нь явахыг хориглосон тул нярай хүүхдүүдийн хэнийг нь ч гэр бүл, хамаатан садан нь дагалдан яваагүй аж. Израилын цэрэг хүүхдүүдийг аюулгүй хүргэхэд хамтран ажилласан байна.