ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жуулчдад Булган хонь, Архангай ямаа амлав

O.Admin
2023-11-28

Архангай аймаг ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авах зорилгын хүрээнд нутгийн онцлогт тулгуурласан  "Нэг жуулчин-Нэг ямаа" төслөө БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлд танилцуулжээ.

Харин БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монголд зочлох жилийн хүрээнд аймаг орон нутаг энэ мэт санаачлага гаргаж, аялал жуулчлалын салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлж байгаа нь талархууштайг онцолж, "Нэг жуулчин - нэг ямаа" төслийг сайжруулах, жуулчдад үнэн мэдээлэл өгөх, хүндрэл учруулахгүй байхад анхаарахыг сануулсан байна.

Үүнээс өмнө Булган аймаг 100 мянган жуулчин хүлээж авах төлөвлөгөө гаргаж, нэг жуулчинд нэг хонь өгөхөөр тооцож, 100 мянган хонь бэлдсэн тухайгаа мэдээлж байв.

Архангай аймаг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн үйл ажиллагаа тодруулбал, "Дарвуулт чарганы спорт клуб"-ийн нээлт, "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж "Мөсөн стадион" барьж, өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.