ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уур амьсгалын өөрчлөлтөд бага насныхан хамгийн их өртдөг гэсэн судалгаа гарчээ

O.Admin
2023-12-11

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн бүрт нөлөөлж байгаа ч бага насны хүүхдүүд болон бага орлоготой иргэд хамгийн их өртөж байгааг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн тэгш бус байдал, ядуурал, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, түүнээс үүдэлтэй мөргөлдөөн үүсэх магадлал байгааг мөн дурджээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өвчлөлийн 90% нь таваас доош насны хүүхдүүд өртөх магадлалтай байна. Мөн 2050 он гэхэд 24 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох төлөвтэй байгаа бол 2040 он гэхэд дөрвөн хүүхэд тутмын нэг нь ундны усны хомсдолтой бүс нутагт амьдрах тооцоо гарчээ. 

Тухайлбал, сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 160 сая хүүхэд ган гачигт өртсөн байна. Жил бүр 38 сая орчим хүүхдийн боловсрол цаг уурын эрс тэс байдлаас үүдэн тасалддаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн улмаас 2050 он гэхэд 143 сая цагаач нэмэгдэх судалгаа гарсан байна.

Эх сурвалж: https://www.undrr.org/

Орчуулсан:Б.Гэрэлзаяа