ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Наранбаатар: Брокер диллерийн компанид данс нээлгэх гэж яарах хэрэггүй

O.Admin
2018-05-14

-Зайлшгүй хийх ёстой алхам бол дотоодын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг гаргах юм-

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатарыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны та­лаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Монголчуудын хувьд ашиг хүртэж чадахгүй байна гээд нэлээд их итгэл ал­дарсан. Гэтэл саяханаас 1072 хувьцаа амилсан гэх эерэг мэдээлэл олны дунд тар­чихлаа. Энэ мэдээлэл хэр бо­дит вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2017 онд 461 тэрбум төгрөгийн цэ­вэр ашигтай ажилласан бай­на. Өр төлбөрөөсөө гарсан бай­на. Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэс Та­вантолгой”-н санхүүгийн тай­лан балансад 2.5 сая иргэний хувь­цааг 2.2 их наяд төгрөгөөр үнэлээд, бүртгэчихсэн. Өөрөөр хэлбэл, нэгж хувьцааг 933 төгрө­гөөр бүртгэж, баталгаатай хувь­цаа болгосон. “Эрдэнэс Та­вантол­гой” ХК хөрөнгийн бир­жид га­раад, нээлттэй хувь­цаат ком­­пани болох юм. Ин­гэс­нээр ир­гэд хувь­цаагаа бир­жээр дам­жуулж, арил­жаалах бо­ломж­той. Компанийн засаглал улам нээлт­тэй, тунгалаг болох, үр ашиг нь дээшлэх тал руугаа явж байна.

-Компанийг нээлттэй бол­гох асуудал нэн тэргүүнд яриг­даж байгаа шүү дээ. Ин­гэж байж олон нийтийн зүгээс хяналт тавих боломж үүсэх байх?

-“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд, одоогийн гүй­цэт­гэх захирал, Засгийн га­зар, Хөрөнгийн биржийн зү­гээс компанийг нээлттэй бол­гох та­лаар бүгд санал нэг­тэй бай­­гаа. Энэ нь том зо­рил­го­доо нэгдэж буйг ха­руулж бай­гаа юм. Зарим зүйлд зөр­чил­дөөнтэй асуудал байгаа. Ер нь нээлттэй хувьцаат ком­пани болгож, биржид гар­гана. Гэвч дотоодынх уу, га­даа­дын хөрөнгийн биржид үү гэдэгт асуудал үүсч бай­гаа юм. Тухайлбал, Уул уур­хай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяа­ба­зар гадаадын хөрөнгийн бир­­жид хувьцаагаа гаргаж, хө­рөнгө мөнгө босгоод явах нь зүйтэй гэсэн байр суурьтай бай­­гаа. Бидний хувьд энэхүү байр суурийг зөв гэж харж байна. Гэвч энэ нь богино ху­га­цаанд хийх боломжгүй гэд­гийг ойлгуулах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хонконг эс­вэл Шанхай болон Азийн хө­рөнгийн биржид гарлаа гэ­хэд дор хаяж дотоодынхоо хөрөнгийн биржид таван жил үйл ажиллагаагаа явуулсан байх журамтай. Нөгөөтэйгүүр, улс­төр­чид удирддаг компанийг бир­жид гаргахад хүнд байдаг. Энэ нөхцөл байдлаас авч үзэ­хэд, 2.5 иргэнийхээ хувьцааг дотоо­дын­хоо биржид эхэлж гаргаад, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн зөв алхам болно.

-1072 хувьцаа эзэмшиж бай­гаа иргэдийг брокер, дил­ле­рийн газар заавал данс нээл­гэх шаардлагатай гээд бай­на. Энэ нь зөв үү. Ямар нэ­гэн ашиг энэ тэр хүр­тээ­гүй, хувьцааны та­лаарх ойл­голт бага нөхцөлд тул­ган шаардлага маягаар ийм ал­хам хийлгэх гээд байна?

-Хөрөнгийн биржид хувьцаа­гаа арилжаалах тохиолдолд зайлш­гүй брокер, диллерийн газ­рыг сонгох шаардлагатай. Одоо­гоор манай улсад 60 га­руй брокер, диллерийн газар бай­на. Ийм байдлаар хөрөнгийн бир­жийн арилжааг хүлээгээд, дан­саа нээлгэсэн 600 мянган хувь­цаа эзэмшигч байгаа. Өөрөөр хэлбэл, хүлээлттэй хараад байж байна гэсэн үг. Тэд данс нээлгэхдээ таван мянган төгрөг төлчихсөн, 2011 оноос хойш бүрт­гүүлсэн иргэд. Миний зү­гээс зөвлөхөд яаралтай бро­кер, диллерийн газар данс нээлгэх нь нэн тэргүүний зо­рилт биш. Тэрнээс өмнө хө­рөн­гийн бир­жид дотооддоо гарах асууд­лыг шийдээгүй тохиол­долд брокер, диллерийн газар данс нээлгээд ор­хих нь үхмэл дансыг бий бол­гоно. Тиймээс зайлшгүй хийх ёстой алхам бол дотоодын хө­рөнгийн биржид “Эрдэнэс Та­вантолгой” ХК-ийн гаргах юм. Үүний дараа бол брокер дил­лерийн аль ч газар дансаа нээл­гэх бүрэн боломжтой.

-Хаана хандахаа мэдэхгүй олон хүн байгаа. Монголд үйл ажиллагаагаа явуулж 60 гаруй брокер диллерийн газ­рын хаана, хэнд нь хандах ёс­той юм бэ. Мэдээж сайн үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй газар хүмүүс данс нээлгэхийг бодно шүү дээ?

-Фэйс­бүүкт 1072 хувьцааг арил­жаалах групп гэж нээсэн. Энэ группээр дамжуулж мэ­дээ­­лэл солилцохоос гадна хувь­цааны талаарх бүхий л мэ­дээл­лийг авч болох юм. Үнэт цаас­ны цаасны төвлөрсөн хад­галамжийн төв гэж байгаа. Үүний https://net.schcd.mn/registration/ гэсэн хаяг бий. Ийшээ орохоор 1072 хувьцаа бо­лон брокер диллерийн газрын мэ­дээлэл байгаа. Танд хэдэн шир­хэг хувьцаа байгааг ч шал­гаж болно.

-1072 хувьцаанаас иргэд хэзээ ашиг хүртэх юм бэ. Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихаар ашиг хүртэж эхлэх үү ?

-Хувьцаа эзэмшигч хоёр за­маар ашиг хүртэж болно. Хам­гийн эрсдэлгүй алхам нь хувь­цаагаа өөртөө хадгалж бай­гаад ногдол ашиг хүлээх юм. Тухайн жил ашигтай ажил­ла­сан компанийн ногдол ашиг хүр­тээхийг ТУЗ-өөр шийд­вэр­лэдэг. Өөрөөр хэлбэл, 2017 оны 461 тэрбум төгрөгийн цэ­вэр ашиг олсны 90 хувийг ком­­п­ани үйл ажиллагаандаа зар­­цуулна. Харин 10 хувийг ир­гэ­дэд ногдол ашиг хэлбэрээр хүр­­тээхээр анх шийдвэрлэсэн бай­­даг. Компани ашигтай ажил­­ласан үед иргэд ногдол аш­гаа хүлээж болно. 2017 оны байд­лаар нэг хүнд 3000 төг­рөгийн ног­дол нь ашиг хүртэж бай­на. Гэх­дээ энэ 1072 хувьцаа хүртэж бай­гаа хүнд ийм ногдол ашиг гарч байгаа юм. Зарим нь 583 хувьцаатай гэх мэтээр янз, янз байгаа. Энэ тохиолдолд 1500 тө­г­рөгийн ногдол ашиг хүртэх жи­­шээтэй. Нэгж хувьцаанд 2.8 орчим төгрөгийн ногдол ашиг хүртэхээр шийдвэрлэсэн байна. Энэ бол урт хугацаанд ног­дол ашиг хүлээх хэлбэр. Ин­гэхэд нэг эрсдэл бий. Зах зээлд коксжих нүүрсний нэгж үнэ унаад, үйлдвэрийн зардал өсөх тохиолдолд компани алдаг­дал­тай ажиллана. Алдагдалтай ажилласан тохиолдолд ногдол ашиг авахгүй хүлээнэ гэсэн үг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд компанийн нүүрсний үнэ 30 ам.доллараас арай хийж 68 ам.долларт хүрсэн. Одоо л ногдол хүртэх боломж гарч байна.

-2019 онд нүүрсний үнэ болоод хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оноос нүүрсний зах зээл хүнд болох төлөвтэй байна. Ногдол ашгийн хувьд гадаад, дотоод зах зээлээс их хамаарна. Өөр нэг ашиг хүртэж болох хувилбар нь илүү эрсдэл ихтэй. Энэ нь биржид хувьцаагаа арил­жаалах юм. Арилжаалах гэ­дэг нь зөвхөн зарах гэсэн үг биш. Тэгэхээр зарах болон авах гэдэг үгийг хадгалж байна гэ­сэн үг. Хувьцааны үнэ өндөр байх юм бол зарчихаж болно. Ха­рин үнэ нь уначихвал бир­жээс хувьцаагаа худалдаж аваад, өөртөө хадгалж болно. Өөрөөр хэлбэл, хувьцааны өсөлт бууралтаас ашиг хүр­тэх юм. Төрөөс одоогоор хө­рөнгийн биржид арилжаалах эр­хийг нь хаачихаад байна. Энэ эр­хийг хаачихаар компани нь хаалт­тай хувьцаат компанийн хэлбэрээр ажиллаад байгаа. Хувь­цаа эзэмшигч иргэн үйл ажил­лагаанд нь санал өгөх эрх­гүй болчихоод байгаа юм. Ту­хайл­бал, яагаад та бүхэн ал­дагдалтай ажиллаад байгаа юм бэ гэж асуух эрхгүй байна. 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэн үйл ажиллагааны тайлан, борлуулалтын гэрээ гэх мэт мэдээллийг авах боломжгүй. Цаашид ямар хэлбэрээр, яаж ажиллах нь юм бэ гэдгийг асуух эрхгүй байна. Тэгэхээр бидний мэдэхгүй байгаа бүх мэдээлэл компанийн вэб сайтад байрших ёс­той. Ингэж чадах юм бол за­саг­лал нь тунгалаг, олон ний­тийн хяналттай компани болж чадна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь байгуулагдсан цагаа­саа эхлээд хаалттай бас ал­даг­далтай ажиллаж байсан хэрэг үү?

-2011 онд энэ компани үүсгэн байгуулагдсан. 2016 оныг хүр­тэл үйл ажиллагаа нь дандаа алдагдалтай ажиллаж байсан. 2016 оны арванхоёрдугаар сарын санхүүгийн тайланг авч үзвэл 460 гаруй тэрбум төгрөгийн ху­римтлагдсан ал­дагдалтай. 890 тэрбум төг­рөгийн өртэй ком­пани болчих­сон байсан. 100 төгрөгийн оло­хын тулд 136 төг­рөгийн зардал гаргаад явжээ. Ту­хайлбал, орлогоосоо давсан зард­лыг гаргаад явсан байна. “Чин­гис” бондын хөрөнгөөс зээл авч өнөөг хүртэл амиа тээж явсан компани юм. 2017 нүүрс­ний үнэ өсч, компанийн зү­гээс тодорхой менежменттэй үйл ажиллагаа явуулаад, ол­бор­лолтын зардлаа тодорхой хэм­жээнд буурснаар 460 тэрбум төг­рөгийн цэвэр ашиг олсон. Үүгээрээ өр төлбөрөө нөхөн төлсөн байдаг.

-1072 хувьцаа эзэмшдэг хэр нь түүнийхээ ашиг, үр ши­мийг хүртэж чадалгүй бурх­ны оронд одсон олон бий. Ийм тохиолдолд яах юм бэ. Үр хүүхэд, ханьдаа өв­лүүлэх боломж бололцоо бий юу?

-Бурхны оронд одсон 300 га­руй хувьцаа эзэмшигч байгаа. Энэ хүмүүс өв хөрөнгийг гэр бү­лийнхэнд буюу үр хүүхэд, ханьд нь өмчлүүлэх асуудал нь тодорхойгүй байна. Цаашид бидний хувьцааг нь өвлүүлэх саналыг тавьж байгаа юм. Зас­гийн газрын зүгээс шийдвэрлэх бо­ломж­гүй асуудал биш гэ­сэн хариуг өгсөн. Гэхдээ хө­рөнгийн биржид хувьцаа нь арил­жаа­лаг­даж, эзнийх нь нэр дээр бүрт­гэгдэж байж, өвлүүлэх асуудал яриг­дана гэдгийг ойлгох хэрэг­тэй.

-Ингэхийн тулд хуульд өөрч­лөлт орж байж энэ асууд­лыг шийдвэрлэх үү?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах шаардлагагүй. Зөвхөн “Эр­дэнэс Таван толгой” ХК-ийн хувьд дотооддоо шийдвэрлэх зүйл. Үүнийг удахгүй шийдэх байх гэсэн хүлээлт бий.