Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж- 2024” сэдвийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Та бүхнийг эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны өгүүллийг удирдамжийн дагуу 2024.10.23-11.18-ны 12:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.