Өмнөд Солонгосын эрх баригчид лхагва гарагт импичмент зарласан ерөнхийлөгч Юн Сук Ёлыг бослого үйлдсэн гэх хэргээр баривчилсан бөгөөд "цус урсахаас" зайлсхийхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Түүний хувьд анх удаагаа баривчлагдсан хэдий ч БНСУ нь хуучин Ерөнхийлөгч нараа мөн авлига, албан тушаалын хэргээр яллаж, шоронд хорьж байсан түүхтэй.
Юн Ерөнхийлөгч нь өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд дайн зарласны дараа хууль тогтоогчид түүнийг огцруулахаар санал өгсөн бөгөөд уулын энгэрт байрлах Ерөнхийлөгчийн байшиндаа бүгж, өмнөх баривчлах оролдлогыг хаасан хувийн хамгаалалтын цөөн тооны армиар хамгаалагдаж байлаа.
Тэгвэл өнөөдөр өглөө буюу лхагва гарагийн үүрээр 3000 гаруй цагдаа нар баривчлах үйл ажиллагаа явуулахаар түүний амьдарч буй байр руу очсоны дараа ямар нэгэн хүчирхийлэлд өртөхгүйн тулд хууль бус гэж үзэж буй мөрдөн байцаалтад орохоор очно хэмээжээ.
Тэрбээр, "ТТГ-ынхан мөрдөн байцаалтыг хууль бусаар явуулсан ч цус урсгахаас сэргийлэхийн тулд мэдүүлэг өгөхөөр шийдсэн" хэмээжээ.
Улмаар, Юн байрнаасаа цуваагаар гарч АТГ-ын оффис дээр очжээ. Эрх баригчдад одоо Юныг байцаахад 48 цагийн хугацаа байгаа бөгөөд дараа нь түүнийг 20 хүртэл хоног баривчлах эсвэл суллах шийдвэр гаргах ёстой.
Юны өмгөөлөгчид баривчлах захирамж нь буруу харьяаллын шүүхээс гарсан тул түүнийг мөрдөн шалгах ажиллагаа хууль бус гэж мэдэгдээд буй.
Юн цэргийн байдал зарласан нь Өмнөд Солонгосчуудыг цочирдуулж, Азийн дөрөв дэх том эдийн засгийг хямрааж, Вашингтоны бүс нутаг дахь аюулгүй байдлын гол түншүүдийн нэгд урьд өмнө байгаагүй улс төрийн үймээн самууныг эхлүүлсэн. Улмаар, арванхоёрдугаар сарын 14-нд хууль тогтоогчид түүнд импичмент зарлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр санал хураалт явуулсан бөгөөд Үндсэн хуулийн цэц нь уг импичментийг хэвээр үлдээж, түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах уу, бүрэн эрхийг сэргээх үү гэдгийг хэлэлцэж байгаа билээ.