Ойрын өдрүүдэд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал хүрэх хурдны замд зам тээврийн ноцтой осол гарах болсон билээ. Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга асан С.Энхтөр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Нисэхийн хурдны зам дээр өндөр хурдтай /100 км/ц явах/ боломжгүй болжээ. Зорчих хэсгийн гадаргуу нь орон нутгийн хуучин зам шиг болсон байна.
Жолоодлого тогтворгүй болж байна. Тэгш биш гадаргуу нь чиний дугуйг замтай харьцах коэффицентийг багасгана. Өөрөөр хэлбэл дугуй чинь замын гадаргуутай наалдаж биш тодорхой хувьд нь хөндий явж байна гэсэн үг.
Сүүлийн үед хэд хэдэн ноцтой осол гарсан харагдаад байсан учир нь үүнд байж болох юм. Болгоомжтой явцгаа, хурдны зам биш болсон байна.
Хэн нэгнийг үгүйсгэж бгаа асуудал огт биш шүү. Салбарынхан гомдоод байв, хариуцсан байгууллагууд нь очиж үзээсэй гэж бодож байна" хэмээжээ.