ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дуучин Эгшиглэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-19

Дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан тухай мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд С.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ. Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.